Шууд Chart

Вэб сайтуудын мэдээллийг устгажээ

2013-12-18 10:01:00

Умард солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслийн веб сайтууд архивын 100 мянга гаруй материалуудыг устгажээ.
 
ЦТАК агентлагийн сайтад солонгос хэл дээр байсан 35 мянга орчим мэдээ материалуудыг устгасан байна. Түүнчлэн бусад гадаад хэл дээр  байсан материалуудыг ч мөн адил устгажээ. Одоогийн байдлаар ЦТАК-ийн интернет сайтын хайлтын систем нь зөвхөн 10 сарын 1-нээс хойшхи мэдээнүүд байгаа аж. Үүнээс өмнөх материалууд нь хэрвээ БНАСАУ- ын удирдагч Ким Чен Унтай холбоотой  бол нэвтрэх боломжтой гэнэ.
 
Түүнээс гадна БНАСАУ-ын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэл болох “Нодон синмун” сонины веб сайтын архиваас 20 мянга орчим материал алга болжээ. Мөн Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэкийн тухай нийтлэлүүдийг устгахад хугацаа шаардагдаж байгаа ажээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Вэб сайтуудын мэдээллийг устгажээ   
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй