Шууд Chart

Улсын хэмжээнд амьсгалын замын халдвар нэмэгджээ

2018-03-29 12:11:00

Улсын хэмжээнд:

3 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 151 хүн хандсан нь өмнөх оны мөн үеэс 35 тохиолдлоор бага байна. Нийт хандсан тохиолдлуудын 115 нь онош батлагдсанаас 15 хувь амьсгалын замын халдвар, 13 хувь гэдэсний халдвар, 72 хувь бусад  халдвар байна. Бусад халдварын 99 хувь нь халууралт, тууралттай хам шинж эзэлж байна.

Халдварт өвчний байдал

Эх сурвалж: ХӨСҮТ

Шар усны үер:

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт шар усны үер болсоны дараа 145 айлын жорлонд халдваргүйтгэл хийж, 5 айлын хашаанд хуримтлагдсан усыг соруулсан. Гэдэсний халдварт өвчин болон үер усны аюулаас сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хийж, айл өрхүүд болон голомтод ажиллаж байгаа хүмүүст гар халдваргүйтгэгч санитол тараасан байна.
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол, Их залуу, Даваат, Яргуйтын толгодод шар усны үер болж, 204 айл үерт автсан. Мэргэжлийн байгууллагаас далан, шуудуу татах, цэвэрлэх арга хэмжээ авч, хүн амд халдварт өвчнөөс сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хийж байна. 3 дугаар сарын 29-нөөс айл өрхийн хашаанд халдваргүйтгэл хийнэ.

Эх сурвалж: Дархан-Уул, Орхон аймгийн ЭМГ

Олон улсын хэмжээнд:

Шувууны томуу өвчин:

Швейцар улсад гахайн томуугийн A(H1N1) вирусээр үүсгэгдсэн хүний өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн 46 настай, эрэгтэй. Гахайн аж ахуйд ажилладаг өгүүлэмжтэй.

Эх сурвалж: ДЭМБ

Хумхаа өвчин:

  • Франц улсад хумхаа өвчний багц тохиолдол мэдээлэгдэж, 2 хүн өвчилсөн байна. Өвчтнүүд аялсан болон цус юүлсэн өгүүлэмжгүй байна. Тус улсын Засгийн газраас тохиолдлыг идэвхтэй илрүүлэх, дамжуулагчийн дундах тандалт хийх, эрсдэлийн харилцаа холбоог идэвхжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улсын хэмжээнд амьсгалын замын халдвар нэмэгджээ  
Үзсэн: 1135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй