Шууд Chart

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 30.55 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа

2018-03-29 14:07:03

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар, Монгол Улс 20.9598 сая ЗТЭ буюу ойролцоогоор 30.55 сая ам. долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох бөгөөд ингэснээр, энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 104.8278 сая ЗТЭ буюу 152.79 сая ам. долларын санхүүжилт олгогдож байна.

ОУВС-ийн хэвлэлийн мэдээг дараах линкээс харна уу.

Англи хэл дээр: Энд дарна уу

Монгол хэл дээр: Энд дарна уу


ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 30.55 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа  
Үзсэн: 1542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй