УИХ-аас агаарын бохирдлыг багасгахын тулд авто машины хуучин дугуй импортлохыг хориглох хуулийн төсөл гаргахаар судалж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, уг хуулийг УИХ-д өргөн барьсан бөгөөд ирэх долоо хоногоос холбогдох байнгын хороод хэлэлцэж эхлэх юм.
Дээрх хуулийн төслийг санаачлах болсон нь сүүлийн үед авто машины хаягдал дугуйг хотын ядуу иргэд түлж агаарыг ихээр бохирдуулах болсонтой холбоотой юм.
Нийслэл Улаанбаатар зэрэг гол хотуудын орон сууцны байшингууд нь дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдон дулаанаар хангагдаж байдаг бол тэндээс дулаанаар хангагдах боломжгүй ядуучууд нь орон гэрээ дулаацуулахын тулд үнэ хямд хаягдал дугуй түлдэг байна.
Улаанбаатар хотын захиргаанаас хаягдал дугуй түлэхийг хориглох журам баталж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Хаягдал дугуй түлэхийг хориглоно | ||
Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.