Шууд Chart

Монелийн уулзварт гэрлэн дохио суурилуулна

2013-12-18 10:58:20

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Доржийн гудамж, Монелийн уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах зорилгоор гэрлэн дохио суурилуулахаар боллоо.

Энэ ажилд шаардагдах 31 994 729 төгрөгийг 2013 оны Нийслэлийн замын сангийн магадлашгүй ажлын үлдэгдэл зардлаас санхүүжүүлэх гэнэ. Нийслэлийн Авто замын газар захиалагчийн хяналт тавьж ажиллах бол ашиглалтад оруулж хүлээн авах ажлыг  Замын хөдөлгөөний удирдлагын төв, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн, эзэмшил, ашиглалтад хяналт тавих ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцах юм байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монелийн уулзварт гэрлэн дохио суурилуулна   
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй