Шууд Chart

Чихрийн шижин өвчний талаар зөвлөлдөх уулзалт боллоо

2018-03-30 12:13:42

Монголын Диабетийн холбоо, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Чихрийн шижингийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал цаашдын зорилт” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо.

Зөвлөлдөх уулзалтад Улаанбаатар хотын дүүрэг, төв эмнэлгүүдийн удирдлага, дотоод шүүрэл судлаач эмч, чихрийн шижингийн сургагч багш, хоол зүйч, дүн бүртгэлийн мэргэжилтэн, эмзүйч нарын төлөөлөл оролцлоо.

Уулзалтад оролцогчид бодлого зохион байгуулалт-санхүүжилт, хүний нөөц-сургалт, тусламж, үйлчилгээ, эм технологи-оношилгоо, бүртгэл хяналт, эрүүл мэндийн дэмжих-өвчтөнй сургалт зэрэг 6 бүлэгт хуваагдан өнөөгийн байдал, олон улсын чихрийн шижингийн холбооны зөвлөмж, тулгамдаж буй асуудал, шийвэрлэх арга замын талаар хэлэлцэж тус уулзалтаас гарах зөвлөмжийг боловсрууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Чихрийн шижин өвчний талаар зөвлөлдөх уулзалт боллоо  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй