Шууд Chart

Yahoo хүлцэл өчлөө

2013-12-18 11:09:31

Энэ сарын 9-ний өдөр “Yahoo”-гийн цахим шуудан түр ажиллагаагүй болсонтой холбогдуулан тус корпорацийн захирал Марисса Мэйер албан ёсны “Tumbler” хуудаснаа хэрэглэгчдээсээ уучлал хүссэн зурвасыг бичиж үлдээжээ. “Манай хэрэглэгчдийн хувьд хэцүүхэн долоо хоног болж өнгөрлөө. Бид асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг хичээсэн боловч урьд өмнө гарч байгаагүй гэмтэл байсан учраас нилээд удаан хугацаанд арга хэмжээ авлаа. Манай хэрэглэгчдийн нэг хувьд энэхүү системийн асуудал үүссэн. Одоогийн байдлаар системийг 99 хувь сэргээж чадсан.  Та бүхний ажлыг алдагдуулж хариуцлагагүй ажилласандаа хүлцэл өчье. Бид цаашид улам сайн ажиллах болно” гэжээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Yahoo хүлцэл өчлөө   
Үзсэн: 1081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй