Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Филип Мэлоүнийг Итгэмжит Жуух бичгээ барихтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Филип Мэлоүн Итгэмжлэх итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайдад гардуулaв. Тэрбээр Британийн Ерөнхий сайд Монгол Улстай харилцах Худалдааны элчээр Парламентын гишүүн Жулиан Найтыг томилсныг онцлоод хоёр орны харилцааг өргөжүүлэх, үндэсний брэндийн чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллахаа тэмдэглэв.
Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Филип Мэлоүнд баяр хүргэж, энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг онцлов. Мөн хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж буйг дурдаад харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар Элчин сайдтай санал солилцов.
Британийн Элчин сайд Филип Мэлоүнийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.