![](/uploads/201312/news/thumb/da24d6b4e89acc520aee5ecabcd70c0f_x3.jpg)
АНУ-ын Үндэсний цаг агаар судлалын хүрээлэнгээс 2013 оны арваннэгдүгээр сарыг дэлхийн цаг агаарын ажиглалтын түүхэнд хамгийн дулаахан цаг агаартай байсан гэж мэдэгдлээ.
Далай тэнгисийн гадаргуугийн дундаж хэмийг судалсны дүнд дээрх дүгнэлтийг гаргасан аж.
Үндэсний цаг агаар судлалын хүрээлэнгийн ажилтнуудын тооцоолсноор далайн гадаргуу дээр өнгөрсөн арваннэгдүгээр сард цельсийн 13,68 хэм байжээ.
Ер нь цаг агаарын ажиглалтыг харахад арваннэгдүгээр сард далайн гадаргуу дээрх дундаж хэм 37 жил дараалан өссөн нь дэлхийн цаг агаар дулаарч байгааг харуулжээ.
Дэлхийн цаг агаар дулаарч байна | ||
Үзсэн: 1266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.