Шууд Chart

ЕБС-ийн талаар хэлэлцлээ

2013-12-18 12:57:15

Өнөөдөр Эрүүл мэндийн яаманд Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх  арга замын талаар зөвлөлдөх уулзалт боллоо. Уг уулзалтад ЭМЯ, БШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Улаанбаатар хотын эрүүл мэндийн болон боловсролын газрууд, Хөвсгөл аймаг, Налайх дүүргийн боловсролын газар болоод бусад байгууллагаас холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүд ирж оролцсон юм. Уулзалтын үеэр ЭМЯ, БШУЯ хамтран НҮБ-ын хүүхдийн сангийн санаачлагаар Хөвсгөл аймгийн төв болон Түнэл, Алаг-Эрдэнэ, Хатгал сумын сургууль, Налайх, Хан-Уул дүүргийн сургуулиудын сурагчдын эрүүл мэндийг дэмжих талаар хийсэн үнэлгээг танилцуулахын зэрэгцээ нийслэл хотын хэмжээнд нийт сурагчдын дунд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх талаар мэдэгджээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

ЕБС-ийн талаар хэлэлцлээ  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй