Шууд Chart

БНХАУ-д халдварт өвчин, элэг, цөсний эмгэгийн чиглэлээр сургалтад хамрагдах эмч нартай уулзлаа

2018-04-02 15:26:06

БНХАУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд тус улсын Худалдааны яамнаас Монгол эмч мэргэжилтнүүдэд зориулсан халдварт өвчин, элэг, цөсний эмгэг судлалын чиглэлээрх богино хугацааны сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 4-нөөс 24-ний өдрүүдэд Хунань мужийн Цан Са хотод зохион байгуулах гэж байна.

Тус яамнаас сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн сургалт монгол хэл дээр зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог давуу талтай юм.

Энэ удаагийн сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн эрхийн эрүүл мэндийн төв болон нийт 18 аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдварт болон элэг цөсний эмгэг судлалаар мэргэшсэн дотрын эмч нар хамрагдаж байна.

Эдгээр эмч мэргэжилтнүүд маань өөрийн байгууллагадаа нэр хүндтэй, олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа, энэхүү сургалтад хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй манай чадварлаг эмч нар гэдгийг онцлон хэлмээр байна.

Сургалтад оролцохтой холбогдон гарах бүхий зардлыг БНХАУ-ын талаас бүрэн дааж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

БНХАУ-д халдварт өвчин, элэг, цөсний эмгэгийн чиглэлээр сургалтад хамрагдах эмч нартай уулзлаа  
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй