![](/uploads/201312/news/thumb/4059d2969f8f538112ce795892d3f1e1_x3.gif)
МХЕГ-ын 2013 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хяналт шалгалт хийхээр зарлагдсан согтууруулах ундааны үйлдвэрүүдэд 3 сарын 01-нээс 10 сарын 18-ны хооронд шалгалт хийжээ.
2013 онд улсын хэмжээнд архины 21, спиртийн 3, дарсны 2, шар айргийн 2, нийтдээ 28 үйлдвэрт шалгалт хийхээр зарлагдсанаас 19 үйлдвэр шалгалтад хамрагдаж, архины 9, үйлдвэр үйлдвэрлэлийн байраа өргөтгөн засвар хийж байна. Мөн зарим компаниуд борлуулалт муу байгаагаас үйл ажиллагаагаа түр зогсоосон, тусгай зөвшөөрөл цуцлагдсан зэрэг шалтгаанаар шалгалтад хамрагдаагүй аж. Нийслэлийн хэмжээнд шалгалт хийгдэхээр зарлагдсан 23 үйлдвэрээс /архины 16 спиртийн 3, дарсны 2, шар айргийн 2 үйлдвэр/ 17 үйлдвэр хамрагдаж, архины 6 үйлдвэр шалгалтад хамрагдаагүй, орон нутагт Баян-Өлгий аймагт 1, Өмнөговь аймагт 1 архины үйлдвэр шалгагдсан бөгөөд Хөвсгөл аймагт шалгалт хийгдэхээр зарлагдсан архины 3 үйлдвэр ажиллаагүй байснаас шалгалтад хамрагдаагүй юм байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан “Дөрвөн луу” ХХК, “Морьтон Монгол” ХХК, Хөвсгөл аймгийн “Сант жаргалан” зэрэг ХХК-иудын 3 архины үйлдвэр, “Морьтон Монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг 2013 оны Засгийн газрын 395 дугаар тогтоолоор цуцалсан байна. Шалгалтад хамрагдсан нийт 19 үйлдвэрийн 15 нь буюу 78,9% нь бага эрсдэлтэй, 4 нь буюу 21,05% нь дунд эрсдэлтэй, их эрсдэлтэй үнэлэгдсэн үйлдвэр байхгүй байна.
19 архины үйлдвэр шалгалтад хамрагдлаа | ||
Үзсэн: 1928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.