
Энэ жилээс эхлэн Монголын банкны холбооноос банк санхүүгийн салбарын хөгжил болоод банкны байгууллагыг хөгжүүлж бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтанг шалгаруулж, дээд шагнал болох “Хаш-Эрдэнийн одон”-г гардуулан, алдаршуулахаар болсон юм. Уг нэр хүндтэй шагналын анхны эзнээр Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ тодорсон бөгөөд тэрээр банкны 2 шатлалт системийг бий болгоход гар бие оролцон ажиллажээ.
Хаш эрдэнийн одон нь монгол дарханы уран ухаан, өндөр ур чадвар, нарийн мэдрэмжээр бүтсэн цорын ганц бүтээл бөгөөд Б.Мэдрээгийн банкны салбарт оруулсан хувь нэмрийг ийнхүү үнэлэн, ёслол төгөлдөр гардуулжээ.
Хаш эрдэнийн одон эзнээ оллоо | ||
Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.