Монгол улсынхаа нэрийг бусад орны тайзан дээр гаргаж яваа дуучид олон бий. Энэ удаа ОХУ-ын Тверь хотод болсон СССР-ийн Ардын жүжигчин А.П.Ивановагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрыг монголын дуучин П.Бадрал хүртжээ. Түүний шагналыг цом, сертификат, 80.000 рубль дагалдсан байна.
Энэхүү олон улсын нэр хүндтэй уралдаанд 16 орны 400 гаруй дуучид өрсөлдсөн бөгөөд гуравдугаар шатанд 20 дуучин үлдэж, Ч.Бадрал тэргүүн байр эзэлжээ.
Тэрбээр Москвагийн хөгжмийн академийн II курсийн оюутан, магистрантаар суралцдаг юм байна. Мөн хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангийг Ц.Ерөө багшийн удирдлага доор төгсөөд БЦДБЧ-д дуучнаар ажиллаж байгаа гэнэ.
Олон улсын дуурийн дуулаачийн тэмцээнд монгол залуу түрүүллээ | ||
Үзсэн: 1654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.