Шууд Chart

МУИС-ийн захирал А.Галтбаярт итгэл үзүүлсэнгүй

2013-12-18 15:52:25

МУИС-ийн удирдах зөвлөлөөс  5 бүрэлдэхүүн сургуультай болгох  шийдвэр гарсан. Тэгвэл тус сургуулийн ажилчид захирал болох А.Галтбаяр итгэл үзүүлэхгүй гэдгээ мэдэгджээ.  МУИС-ийн зургаан салбар сургуулийн 30 гаруй багш нарын байгуулсан "Ардчиллыг сэргээх түр хороо"-ноос МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын дунд “Захирал А.Галтбаяр түүний удирдлагын багт итгэл үзүүлэх эсэх” талаар санал асуулга явуулжээ.

Санал асуулгад нийт 553 багш буюу 38,3 хувь нь хамрагдаж 80,2 хувь нь А.Галтбаяр захиралд итгэл үзүүлэхгүй гэсэн бол 19,8 хувь нь итгэл үзүүлнэ гэжээ.

"Ардчиллыг сэргээх түр хороо"-ны багш нар энэхүү судалгааныхаа дүнг өнөөдөр МУИС-ийн захирал А.Галтбаярт танилцуулсан байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

МУИС-ийн захирал А.Галтбаярт итгэл үзүүлсэнгүй  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй