Шууд Chart

“Морьтон Монголчууд” ном Чех хэл дээр хэвлэгджээ

2013-12-19 09:26:58

Чехийн жуулчдын клубын ерөнхийлөгч, Африк, Азийн  олон орноор аялж 10 гаруй ном бичсэн П.Ягода Чехээс Монгол Улс руу аялж буй жуулчдад зориулсан гарын авлага  болгож “Морьтон монголчууд” номыг бичжээ. Тэрээр өмнө нь манай улсад 2006 онд ирж морин аялал хийж байсан бөгөөд тухайн үед төрсөн сэтгэгдэл, гэрэл зургууд зэрэг дээрээ түшиглэж уг номыг бичсэн байна. Монголын байгалийн үзэсгэлэнт газрууд, монгол ахуйг харуулсан 40 шахам хуудас гэрэл зураг бүхий 214 хуудастай уг  ном Чехэд уншигч олны анхаарлыг багагүй татаж байгаа аж. Ном хэвлэгдэн гараад сар хүрээгүй байхад  Чехийн телевиз, радиогоор  дөрвөн удаа мэдээ, ярилцлага, нэвтрүүлэг гарчээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

“Морьтон Монголчууд” ном Чех хэл дээр хэвлэгджээ  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй