МХЕГ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 2013 оны 02 дугаар сарын 05-наас 9 дүгээр сарын 28-ны хооронд шалгалт хийжээ.
Шалгалтад өмнөх онуудад их, дунд эрсдэлтэй шалгагдаж байсан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сүү, сүүн бүтээгдэхүүний 15 үйлдвэр, Архангай, Дархан-Уул, Сүхбаатар, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй 14 үйлдвэр, цех, нийт 29 объект хамрагдсан байна. Үүнээс шалгалтын явцад ТЭСО” ХХК-ийн “Айсмарк” зайрмагны үйлдвэрийн түүхий бүтээгдэхүүн зөөвөрлөх савны угаалга цэвэрлэгээ хангалтгүй, үйлдвэрлэлийн шугам, тоног төхөөрөмж, ажиллагсдын ажлын хувцас, гараас авсан арчдасны шинжилгээний 3,5%-д нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн ба угаалга цэвэрлэгээ хангалтгүй, ажлын байранд гар угаах дадал хэвшээгүй байжээ. Мөн “Монфрэш” ХХК нь сүүний үйлдвэрийн зарим хэсэгт засвар хийгдэж дуусаагүй, бэлэн бүтээгдэхүүний сагс, савны угаалга хангалтгүй, ажиллагсдын ахуй хангамжийн өрөө шаардлага хангаагүй зөрчил илэрсэн аж.
Шалгалтад хамрагдсан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд давхардсан тоогоор 233 зөрчил илрүүлснээс газар дээр нь 158 буюу 67,8%-ийг арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 109 заалт бүхий 10 албан шаардлагыг хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажилласан байна.
“ТЭСО” ХХК-д гар угаах дадал хэвшээгүй байжээ | ||
Үзсэн: 1247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.