Шууд Chart

Засаг дарга нарыг урамшуулна

2013-12-19 09:43:37

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар нийслэлийн дүүрэг, хороодод эрүүл аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох тухай  асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ нийслэлийн  дүүрэг, хороодын Засаг даргыг урамшуулах болсныг зарлажээ. Нийслэлийн засаг даргын захирамжаар Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажилласан дүүрэг, хороодын Засаг даргыг шагнаж урамшуулахаар болсны дагуу дүүрэг бүрээс ирсэн хороодын материалтай танилцаж, 22 шалгуур үзүүлэлтээр дүгнэн нийт 3 дүүрэг, 50 хороодын Засаг даргыг урамшуулах захирамж гаргахаар болжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Засаг дарга нарыг урамшуулна  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй