Шууд Chart

Бразил улс Сноуденд хоргодох эрх олгохгүй

2013-12-19 09:42:00

Энэ сарын 16-нд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Бразилийн ард түмэнд хандан улс төрийн шалтгаанаар хоргодох эрх олговол Америкийн тагнуулын шинэ нууцыг задална гэж “Фолья ди Сан-Паулу” сонинд захидлаа нийтлүүлэхдээ амалсан билээ.
 
Учир нь Бразилийн Засгийн газраас АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн дэлхий даяар явуулж байгаа үйл ажиллагааг шүүмжилсэн явдал сэтгэлийг нь хөдөлгөсөн байна. Гэвч Бразилийн хэвлэл мэдээллийн албанаас Бразил улс Сноуденд хоргодох эрх олгохгүй хэмээн мэдээлж байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Бразил улс Сноуденд хоргодох эрх олгохгүй  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй