Шууд Chart

Согтууруулах ундааны үйлдвэрүүдийг шалгажээ

2013-12-19 10:33:22

МХЕГ-аас энэ онд улсын хэмжээнд архины 21, спиртийн гурав, дарсны хоёр, шар   айргийн хоёр, нийтдээ 28  үйлдвэрт  шалгалт  хийхээр  зарласнаас 19 үйлдвэр  шалгалтад  хамрагджээ.

 Архины  есөн  үйлдвэр үйлдвэрлэлийн байраа өргөтгөн засвар хийж, борлуулалт муу байгаагаас  үйл  ажиллагаагаа  түр  зогсоосон,  тусгай зөвшөөрөл  цуцлагдсан  зэрэг  шалтгаанаар  шалгалтад хамрагдаагүй байна. 

Нийслэлийн хэмжээнд  17, Баян-Өлгий, Өмнөговь аймагт тус бүр нэг архины үйлдвэрийг шалгажээ.
 
Үүнээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байсан “Морьтон Монгол”,  “Дөрвөн луу”, Хөвсгөл аймгийн  “Сант жаргалан”  зэрэг  ХХК-ийн  гурван  архины  үйлдвэр  болон “Морьтон  Монгол  хурд”  ХХК-ийн  спиртийн  үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг энэ оны Засгийн газрын  395 дугаар тогтоолоор  цуцалжээ. 
 
Шалгалтад  хамрагдсан  нийт 19 үйлдвэрийн 15 нь буюу 78.9 хувь нь бага эрсдэлтэй, дөрөв нь буюу 21.05 хувь нь дунд эрсдэлтэй байсан аж. 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Согтууруулах ундааны үйлдвэрүүдийг шалгажээ  
Үзсэн: 806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй