Шууд Chart

Хурууны хээгээр гишүүдийн хүйсийг тогтооход алдаа гарчээ

2013-12-19 11:21:28

Өнөөдрөөс эхлэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан хурууны хээгээр ирц бүртгэж, саналаа  өгч байхаар болсон. Гэвч  Ө.Энхтүвшин гишүүн  “Yes” гэж кноп дараад байхад “NO” гэж дарагдаад байх юм. Бас хурууны хээгээр гишүүдийн хүйсийг тогтоох гэсэн чинь манай долоон гишүүн эмэгтэй болчих юм. Ийм байдлаар санал хураахгүй ээ. Одоо бид Засгийн газрын сайд нарыг огцруулах тухай санал хураах гэж байна. Ийм алдаатай санал хураалтаар шийднэ гэж байхгүй” гэжээ. Мөн МАН-ын бүлгийн гишүүд санал хураалт будлиантай явагдана, тиймээс техникийн бусад асуудлаа шийдсэний дараа асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хурууны хээгээр гишүүдийн хүйсийг тогтооход алдаа гарчээ  
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй