Шууд Chart

Сайн багшийн талаарх бүтээлийг шалгаруулна

2013-12-19 13:28:37

Боловсрол шинжлэх ухааны яамнаас багш нарын баярыг тохиолдуулан "Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвт бүтээлийн уралдааныг хоёр дахь удаагаа зарлажээ. Уг уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлч, чөлөөт нийтлэлч, гэрэл зургийн сурвалжлагчид оролцох боломжтой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид өөрсдийн нүдээр сайн багшийг олж дүгнэн бүтээлдээ тусган харуулснаар нийгэм дэх багшийн талаарх ойлголтыг дээшлүүлж, бусад багш нарт үлгэр дууриал үзүүлэх зорилготой юм.   

Сэтгүүлчдийн бүтээлийг 12 сарын 16-ны өдрөөс 2014 оны 02 сарын 05-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд  телевиз, сонин, сайт радио, гэрэл зураг гэсэн таван төрлөөр шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эздийг нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сайн багшийн талаарх бүтээлийг шалгаруулна  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй