
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн хэмжээнд 38, орон нутгийн 18 аж ахуй нэгж хамрагдсан байна. Мах, махан бүтээгдэхүүний 25 үйлдвэрт зөрчил илэрсэн бөгөөд 21 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 364 дээж авч дөрвөн лабораторт 858 сорьц шинжлүүлжээ. Шалгалтад бүтээгдэхүүн дэх нянгийн хэмжээ их, үйлдвэрлэл явуулах зориулалтын барилга байгууламжгүй, үйлдвэрүүд дотоод хяналтын журам боловсруулаагүй зэрэг олон зөрчлүүд илэрсэн бөгөөд аймаг нийслэлийн хэмжээнд нэр бүхий үйлдвэрүүдийг торгож мөн нэр бүхий 6 үйлдвэрийг хаажээ.
Зургаан үйлдвэрийг хаажээ | ||
Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.