Шууд Chart

АНУ-ын 2014 оны төсөв батлагджээ

2013-12-19 15:26:21

Өчигдөр АНУ-ын Конгрессийн дээд танхим хоёр жилийн хугацааны төсвийн төслийг баталлаа. 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг  64 сенатч дэмжиж, 36 нь эсэргүүцснээр батлагдаж Ерөнхийлөгч Обама гарын үсэг зурах гэнэ. Конгрессийн зөвшил төсвийн алдагдалыг 23 тэрбум ам.доллароор хорогдуулах бололцоотой болсон байна.

 Түүнчлэн төсвийн зарим зүйл ангийн зарлагыг багасгах төдийгүй улсын сан түүний дотор холбооны албан хаагчдын тэтгэврийн фонд, нисэх онгоцны тээвэрлэлтийг хангах салбарын хураамжийг нэмэгдүүлэх гэнэ.

 Нисэх онгоцны тээвэрлэлтийн хураамжийг нэмэгдүүлэх нь АНУ-д нисэх онгоцны билетийн үнийг өсгөх бөгөөд ирэх 10 жилийн дотор төсөвт 85 тэрбум доллар нэмэгдэх аж.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

АНУ-ын 2014 оны төсөв батлагджээ   
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй