![](/uploads/201312/news/thumb/190e1cd9ea38cd4b0c0b0db558f5f66e_x3.jpg)
Өсвөр насны хүүхэд залуусыг донтуулж, эрүүл мэнд болоод сэтгэцэд сөргөөр нөлөөлөх болсон PC тоглоомын газруудын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих хууль, эрх зүйн орчин манайд байдаггүй бөгөөд өсвөр насныхны дунд компьютер тоглоомд донтох, сэтгэцийн эмгэгтэй болох үзэгдэл улам нэмэгдсээр байна.
Тухайлбал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмгэг судлалын VIII клиникт сар тутамд тоглоомд донтсон гэх шалтгаанаар 10 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг талаар хүүхдийн тасгийнхан мэдээлсэн юм.
Өөрөөр хэлбэл хэвтэн эмчлүүлж байгаа 10 хүүхэд тутмын гурав нь тоглоомд донтсоны улмаас мэдрэлийн ядаргаанд орсон оноштой байна.
Харин насны хувьд дийлэнх нь 10-16 насныхан бөгөөд тэд тоглохын тулд гэрийнхнээсээ мөнгө хулгайлах зуршилтай болжээ.
10 хүүхэд тутмын гурав нь тоглоомд донтжээ | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.