Шууд Chart

Мөсөн гулгуурын талбай нээгдлээ

2013-12-20 09:33:48

Стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгууллаа.
 
Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулсан бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийджээ. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөсөн байна. Зориулалтын талбай өдөр бүр 10-24 цагийн хооронд нийслэлчүүдийгээ хүлээн авна. 1 цаг талбайд гулгахад үйл ажиллагаа явуулж буй бусад мөсөн гулгуурын талбайн тарифаас 2 дахин хямд буюу 1000 төгрөг төлөх юм байна. Мөн хамт олноороо ирсэн тохиолдолд дахин хямдрал үзүүлнэ. Мөсөн гулгуурын 1 талбайд нэг дор 50-100 хүн гулгах боломжтой.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Мөсөн гулгуурын талбай нээгдлээ  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй