
Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвөөс зохион байгуулсан оюуны өмч хамгаалагчдыг шагнаж урамшуулах үйл ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө.Уг арга хэмжээний үеэр үе үеийн уран бүтээлчдээс орлогоороо тэргүүлсэн гурван уран бүтээлчийг шалгаруулж шагнасан нь МУГЖ Т.Ариунаа, СТА Х.Лхагвасүрэн, дуучин Б.Анхбаяр буюу A Cool нар байлаа. Оюуны өмчийг хамгаалах зорилготой уг төв үйл ажиллагаа явуулсан арван жилийн хугацаандаа 3000 орчим бүтээлийн оюуны өмчийг хамгаалжээ.
Т.Ариунаа орлогоороо тэргүүлжээ | ||
Үзсэн: 993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.