![](/uploads/201312/news/thumb/44c89a17fc0e6848a0717fcf39917235_x3.jpg)
МХГЕ-аас “Нийтээрээ эрсдэлээс сэргийлье” аянг энэ сарын 16-31, ирэх сарын 13-31-нд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү аян нь цагаан сар, шинэ жилийн баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар, зөвлөмж өгөх зорилготой юм байна.
Хэрэв үйлчлүүлэгчид чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, хоол, хүнсээр үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийнхээ МХГ-т хандан зөрчлийг таслан зогсооно. Ингэхдээ МХЕГ, аймаг, нийслэлийн МХГ-дээр гарч буй хариуцлагатай жижүүр буюу шуурхай мэдээллийн утсанд мэдээлэх ёстой аж.
Нийтээрээ эрсдлээс сэргийлье | ||
Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.