Шууд Chart

Фукушимагийн I станцыг татан буулгана

2013-12-20 10:23:29

Токиогийн эрчим хүчний компанийн төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 18-нд хуралджээ. Хурлаар Фукушимагийн нэгдүгээр цөмийн цахилгаан станцын 5, 6 дугаар цогцолборыг татан буулгах шийдвэр гаргасан талаар Японы Жижи мэдээний агентлаг мэдээллээ. Ийнхүү уг цөмийн цахилгаан станцын бүх цогцолборыг ашиглалтаас гаргах юм. Токиогийн эрчим хүчний компани цаашид 1-4 дүгээр цогцолборыг татан буулгах, цөмийн алдагдлаас үүдсэн усны бохирдол зэрэг асуудлыг зохицуулах тал дээр хүч тавьж ажиллах юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Фукушимагийн I станцыг татан буулгана  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй