![](/uploads/201312/news/thumb/cb401a85e75d1e37d21a0205f75b5e43_x3.gif)
Өчигдөр буюу энэ сарын 19-ний байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9946 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-855, 102 дугаарт-4875, 103 дугаарт-3917 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 362, түргэн тусламжийн 639, гал түймэр, гамшгаас хамгаалахын 19 дуудлага иржээ.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1760 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан 2 , хулгайлах 16, дээрэмдэх 2, булаах 1, танхайрах 5, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 1, зам тээврийн хэрэг 15, гэмтсэн хүн 15, осол 17 гарч 1 хүн нас барсан хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ
Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлджээ | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.