Шууд Chart

1968 оны Мехикогийн олимпод гар зургаа илгээж байсан иргэдийг холбогдохыг хүслээ

2018-04-20 12:04:18

1968 оны Мехикогийн зуны XIX Олимпийн наадмаас Монголын тамирчид (Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга Ж.Мөнхбат мөнгөн медаль, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль) анх удаагаа олимпийн медаль хүртэж, бидэнд мартагдашгүй дурсамжийг үлдээсэн билээ.

Мексикийн Засгийн газар 1968 оны зуны XIX Олимпийн наадмын үеэр “Дэлхийн нөхөрлөл” зургийн үзэсгэлэн зохион байгуулсан бөгөөд орон орны хүүхдүүдээс ирүүлсэн зургийн үзэсгэлэнд  монгол хүүхдүүд мөн зурсан зургуудаа явуулсан байна.

2018 онд болж буй XIX Олимпийн наадмын 50 жилийн ойг тохиолдуулан Мексикийн Засгийн газар “50 жилийн дараах дэлхийн нөхөрлөл“ арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж уг зургийн үзэсгэлэнд зургаа илгээж байсан монгол хүүхдүүдтэй холбоо тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Доорх зургийг зурсан иргэд, тэдний гэр бүл, таньж мэдэх хүмүүс ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газартай холбогдохыг хүсье.


1968 оны Мехикогийн олимпод гар зургаа илгээж байсан иргэдийг холбогдохыг хүслээ  
Үзсэн: 1680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [62.167.114.xxx] 2018-04-20 13:50
odoo nastai hymyys baij taarna, net-eer medeeleed olohgui dee, tv-eer zarlaach

Бидэнтэй нэгдээрэй