Шууд Chart

Дунд сургуулийн сурагчид "Сувилагчийн нэг өдөр" хөтөлбөрт оролцлоо

2018-04-20 13:02:46

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь “Олон улсын Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан “Сувилагчийн нэг өдөр” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн 92-р сургуулийн сурагч Б.Хонгорзул, Г.Хандаа нар оролцлоо.  

Оролцогч 2 сурагч маань 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус эмнэлгийн сувилагч мэргэжилтний өдөр тутмын асран сувилах үйл ажиллагаанд биеэр оролцож, сувилагч мэргэжилтнүүдийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг болохыг харвалт, хоол боловсруулах эрхтэн судлалын тасгуудын сувилагч мэргэжилтнүүдтэй хамтдаа ажиллангаа  эмнэлгийн байгууллага дахь сувилахуйн тусламж үйлчилгээний бодит дүр төрхтэй танилцлаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дунд сургуулийн сурагчид "Сувилагчийн нэг өдөр" хөтөлбөрт оролцлоо   
Үзсэн: 2188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй