Шууд Chart

АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлана

2013-12-20 14:11:48

Дарханы АН-ыг шинэчлэх хөдөлгөөнөөс намын үүрүүдэд сонгууль явуулж, намын хороо, удирдлага зохион байгуулалтаа шийдье гэсэн шаардлагыг намын дарга Н.Алтанхуяг, генсек Ц.Оюундарь болон Дотоод сонгуулийн хорооны удирдлагуудад хүргүүлсэн. Харин сар хугацаа өнгөрөхөд шийдвэртэй алхам хийгээгүй хэмээн үзэж  өлсгөлөнд шилжиж байгаагаа  өнөөдөр мэдэгдлээ.

Шинэчлэх хөдөлгөөнийхнээс одоогоор өлсгөлөнд оролцохоо илэрхийлсэн 11 хүн байгаа бөгөөд хөдөлгөөний удирдлагуудын зүгээс аль болох ахмад настан, эмэгтэйчүүдийг оролцохгүй байхыг сануулсан байна.
 
Шинэчлэх хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар "Бидний тэмцэл намын дотоод асуудал мэт болов ч үнэндээ тийм биш юм. Энэ бол Ардчилалыг өмчилж авсан бүлэглэлтэй хийж буй тэмцэл. Д.Сосорбарам гавъяатын хэлсэн үг өнөөдөр Дархан уул аймагт байгаа бодит жишээ. МАН засгийн эрх барьж байхад авилгачид шургалж орж ирснээс элгээрээ хэвтсэн. Ардчилсан нам МАН-ын алдааг давтах ёсгүй. АН эрүүл тунгалаг, дотоод ардчилалтай байж гэмээнэ авилгачид, эрүүгийн элементүүдийг намд шургалж, улс төрийн эрхэнд гарах боломжийг хаана. Дарханы АН ийм сул дорой, хэдхэн бүлэг хүний өмч болчихсон байхад 2016 он, 2020 онд эрүүгийнхэн Дарханы АН-ын хороогоор дамжиж улс төрд орохыг үгүйсгэхгүй. Тийм учраас өөрчлөлт шинэчлэлт яг өнөөдөр хэрэгтэй байна" гэв.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлана  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй