2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 776,736 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх Чихэр" (TCK+6.74%) болон "Махимпекс" (MMX+3.33%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Их Барилга" (IBA-12.20%) болон "Сор" (SOR-12.00%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 20,267.23 нэгж болж 0.72 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,480,815,934,857 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.