![](/uploads/201804/news/thumb/f71ef54fe631c404935367fb13c5c9b0_x3.jpg)
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг өнөөдөр хамтран даргалж хуралдууллаа.
Сайд Д.Цогтбаатар Энэтхэг Улс манай улсын оюун санааны хөрш бөгөөд Стратегийн түнш улс болохыг онцлоод гуравдагч хөрш Энэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлов. Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улс нь Зүүн Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чухал хүчин зүйл болж байгааг цохон тэмдэглэж, хоёр талын харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох санал дэвшүүлэв.
Талууд Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хөгжүүлэх, мөн олон улс, бүс нутгийн талбарт бие биеэ дэмжсэн нягт хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцлоо.
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.