Шууд Chart

24 компанийн хувьцаа арилжаалжээ

2018-04-28 10:08:19

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 759,014 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 2 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дөрвөн-Уул" (DRU+10.26%) болон "Бөөний Худалдаа" (BHL+9.05%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" (BAN-4.70)  болон "АйТүүлс" (ITLS-0.77%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 730 ширхэг үнэт цаасыг 72.8 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 20,148.26 нэгж болж 0.82 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,483,912,183,452 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      
                              
                                                                     

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


24 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 1585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй