Монгол Улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2017 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөл гардууллаа. Өдгөө 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 29 дүгээрт эрэмбэлэгдсэн юм.
УБЦТС ТӨХК нь 2017 онд 2,240.7 сая киловатт цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулан, төлөвлөгөөт алдагдлыг 0.91 пунктээр бууруулж, орлого төвлөрүүлэлтийг төлөвлөгөөг 100.1 хувиар биелүүлж, улсын төсөвт 17.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Түүнчлэн хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, техник, технологио шинэчлэх, гэрэлгүй айл өрхүүдийг цахилгаанд холбох төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
2017 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтад эрчим хүчний салбараас УБЦТС ТӨХК болон Дулааны цахилгааны станц IY, III, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг долоон төрийн өмчит хувьцаат компани багтаж байна.
УБЦТС ТӨХК “ТОП-29” дэх аж ахуйн нэгжээр эрэмбэлэгдлээ | ||
Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.