Шууд Chart

Ихэнх нутгаар хүйтэрнэ

2013-12-23 11:07:23

 12 дугаар сарын 22-ны 20 цагаас 12 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө хүйтэрч 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө хүйтэрч 25-30 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө цэлмэг, зөөлөн салхитай. 18-20 градус, Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ихэнх нутгаар хүйтэрнэ   
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-12-23 17:29
БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй