“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг 5 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайд болох бөгөөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газар оролцоно.
Өдөрлөгөөр төрийн өмчит хуулийн этгээдүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа олон нийтэд ил тод нээллтэй, танилцуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, төрийн өмчит компаниуд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд мэдээлэл солоилцох, хамтран ажиллах боломж гарц олох, түншлэл тогтооход чухал ач холбогдолтой.
УБЦТС ТӨХК нь өдөрлөгт оролцох бөгөөд 24, 25 дугаар асраас хэрэглэгчдэдээ дараах үйлчилгээг хүргэнэ.
Үүнд:
- Цахилгаан хэрэглээндээ хэрхэн хяналт тавих талаарх зөвлөгөө
- Тоолуурын заалт тулгах хүсэлт хүлээн авна
- Тоолуурын заалтыг хэрхэн авдаг талаар мэдээлэл өгнө
- Цахилгааны төлбөр хүлээн авна (картаар)Цахилгаан эрчим хүчний үнэ тариф болон бусад үйлчилгээний тарифын мэдээлэл өгнө
- Цахилгаан хэмнэх энгийн аргуудыг зөвлөнө
- Техникийн нөхцөлийн хүсэлт хүлээн авна, зөвлөгөө, мэдээлэл өгнө
- Цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг ашиглалтад өгөх, сүлжээнд залгах, өмчлөл шилжүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгнө
- Хүчдэлийн уналттай айл өрхийн хүсэлтийг хүлээн авна, зөвлөгөө, мэдээлэл өгнө
- Орон сууц хүлээлгэж өгөх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө
- Гэрээний мэдээлэл шинэчлэнэ
- Тоолуурын баталгаажуулалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, санал хүсэлт өргөдөл хүлээн авна.
Маргааш “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно | ||
Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.