
МУИС-ийн захирал 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаал гарган, Удирдах зөвлөлийн хурлаас шинээр тогтоогдсон 5 сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо. Үүнд:
1. Шинжлэх ухааны сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Экологийн тэнхмийн эрхлэгч доктор Б.Болдгив
Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Биологи, биотехнологийн сургуулийн захирал, доктор Б.Баяртогтох,
Нийгмийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Улс төр судлалын тэнхмийн профессор, доктор Ц.Ганболд,
Хүмүүнлэгийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Гадаад хэл соёлын сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Сайнбилэгт,
2. Бизнесийн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр маркетинг, олон улсын худалдааны тэнхмийн профессор, доктор Н.Батнасан
3. Хууль зүйн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр ХЗС-ийн захирал, доктор Д.Солонго
4. Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Математик компьютерийн сургуулийн захирал, доктор Ш.Нямбаа
5. Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор С.Баттулга нарыг тус тус томилжээ.
МУИС-ийн түр захирлууд томилогджээ | ||
Үзсэн: 1168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.