Шууд Chart

Оны шилдэг сэтгүүлчийг шалгаруулна

2013-12-24 09:32:52

Өнөөдөр  "Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаа "Бэст Вэстэрн Премьер Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд 10.00-13:00  цагийн хооронд болно. Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагыг 7, оны шилдэг сэтгүүлчийг 9 номинациар шалгаруулах юм.
 
Энэхүү ёслолын ажиллагааны гол зорилго нь Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, идэвхи санаачлагыг улам өрнүүлэх, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Оны шилдэг сэтгүүлчийг шалгаруулна   
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй