
МУ-ын ҮАБЗ-өөс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг дэмжиж, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газарт Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зөвлөмжүүдийг тус бүрт нь өгчээ.
Тухайлбал ерөнхийлөгчид Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, манлайллаар хангаж ажиллах, Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх үндэсний болон улс төрийн зөвшилцлийг бүрдүүлэхийг зөвлөмж болгосон бол УИХ болоод Засгийн газарт Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хууль эрх зүйн актуудыг цэгцлэх, бүрэн эрхээ хэрэгжүүлэх болон хууль санаачлах, шийдвэр гаргахдаа ухаалаг төрийн зарчмыг гүйцэтгэх засаглалын бүх шатанд чанд баримтлахыг тус тус зөвлөсөн байна. Мөн эдгээр зөвлөмжийн хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад даалгажээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргалаа | ||
Үзсэн: 1479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.