Шууд Chart

"Мобиком" -ын эндүүрэл иргэдийг бухимдуулж байна

2013-12-24 12:48:31

Манай улсын аж үйлдвэрийн гол төв болох Эрдэнэт хотын иргэд сүүлийн үед ихээхэн бухимдалтай байна. Учир нь үүрэн телефоны “Мобиком” корпораци Орхон аймгийн иргэдэд өөрсдийн үйлчилгээний талаар мессэж мэдээ явуулахдаа “Эрдэнэт аймаг” хэмээжээ. Үүнд нь нутгийн иргэд бухимдаж аймгийнхаа ЗДТГ-т гомдол ирүүлжээ. Үүний дагуу “Мобиком” корпорацийн Орхон аймаг дахь салбарын захирал Р.Отгондаваад хандахад “Бид бичээгүй ээ. Төвөөс ийм захиа бичдэг юм” гэсэн хариултыг өгсөн байна. Бүхэл бүтэн аймгийн иргэдийг ийн бухимдуулсан нь  монополь гэгддэг “Мобиком” корпораци улсынхаа 21 аймгийн тоог нэгээр нэмэх гэсэн өгөөмөр сэтгэл бололтой.

Нийтэлсэн: О.Энхмаа

"Мобиком" -ын эндүүрэл иргэдийг бухимдуулж байна  
Үзсэн: 2224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй