Шууд Chart

Энэ онд Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно

2018-05-09 17:23:53

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд болон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцлоо.

Энэхүү эмнэлгийг байгуулснаар хүүхдийн орны хүрэлцээ сайжирч, иргэдийг хот руу явуулдаг чирэгдэл багасахаас гадна эмч мэргэжилтнүүдийн ажиллах орчин сайжирч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд саадгүй болох давуу талтай хэмээн Эрүүл мэндийн Сайд онцоллоо. 50 ортой хүүхдийн эмнэлгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд энэ онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Энэ онд Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно  
Үзсэн: 1751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй