
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгож байхаар шийдвэрлэжээ. Өмнө нь энэ тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар авдаг байсан бөгөөд өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 258 ББСБ-ын тусгай зөвшөөрлийг мөн өдрөөс хугацаагүй болгосон байна. Тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосноор СЗХ-оос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тавих хяналт, зохицуулалтыг сулруулахгүй бөгөөд тэдэнд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэл багатай хүргэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хугацаагүйгээр олгоно | ||
Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.