Шууд Chart

Өнөөдөр Японы эзэн хааны 80 насны ой

2013-12-24 13:31:42

Үндсэн хуулийн дагуу “Японы төр болон ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг” болох Японы эзэн хаан Акихито өнөөдөр 80 насны ойгоо тэмдэглэж байна. Түүнд баяр хүргэхээр эзэн хааны ордонд 25 мянга гаруй  иргэн хүрэлцэн иржээ.
 
Эзэн хаан хэлэхдээ, “Миний 80 насны ойг тохиолдуулан надад баяр хүргэхээр ирсэн та бүхэнд гүнээ талархаж байна. 2011 оны 3-р сард учирсан хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн уршгийг сэргээн босгох ажлыг үргэлжлүүлсээр байгаа. Япон улсын иргэд  эх орноо цэцэглэн мандуулах үйлсдээ цаашид чармайхыг уриалж байна” гэжээ.
 
Дашрамд дуулгахад эзэн хаан Акихитог иргэдийнх нь 80 хувь нь улс үндэстнийхээ бэлэгдэл хэмээн үздэг байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр Японы эзэн хааны 80 насны ой   
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй