![](/uploads/201312/news/thumb/32b3b12749ee590a07c1353e65271d96_x3.jpg)
Өчигдөр буюу энэ сарын 23-нд Хятадад 34 жилийн турш хэрэгжиж ирсэн “Нэг гэр бүл –нэг хүүхэд” бодлого Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны VI хуралдааны гол сэдэв байлаа.
Өнгөрөгч 11 сард болсон БНХАУ-ын ХКН-ын 18 дахь удаагийн III Бүгд хурлаас хосуудын аль нэг нь айлын ганц хүүхэд бол тухайн гэр бүлд хоёр дахь хүүхэд төрүүлэх эрхийг олгох тухай шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэр нь холбогдох баримт бичгүүдийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын депутатуудын гаргасан шийдвэрийн дараа хүчин төгөлдөр болох аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар, БНХАУ-д төрөлтийг хязгаарлах гэсэн практик арга хэмжээ нь өөрийн эерэг үр дүнг авчирсан байна. Үүгээрээ тус улс хүн амын эрс өсөлтийг тогтоон барьж, эдийн засгийн таатай хөгжилд хүрсэн ажээ. Одоогийн байдлаар, БНХАУ-д нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн коэффициент 1,7 байгаа бөгөөд 2050 он гэхэд Хятадын гурван иргэний нэг нь 60 настай байх гэнэ. Түүнчлэн өмнөх үеийн хөгжлийн сөрөг талын нэг бол жендерын тэнцвэргүй байдал бөгөөд 15 наснаас доош насны 100 эмэгтэй хүүхдэд 118 эрэгтэй хүүхэд ноогдож байгаа явдал юм байна.
Хятад гэр бүл хоёр хүүхэдтэй болох боломж нээгдэнэ | ||
Үзсэн: 1496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.