АНУ-ын ҮАБА-ийн агент асан Эдвард Сноуден Бразилийн “Globo” телевизэд өгсөн ярилцлагадаа “Орос улсад эрх чөлөөтэй амьдарч, даяаршлын чухал мэтгэлцээнүүдэд оролцох боломж олгосонд талархаж байна. Надад юм унших маш их цаг байна. Дэлхийд болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж, орос хэлийг муугүй эзэмшиж байгаа” гэжээ.
2013 оны 6 сард Эдвард Сноуден АНУ-ын болон Их Британийн тусгай албануудын интернетийн тагнан, чагнах хөтөлбөрийн тухай нэлээд хэдэн нууцлалын зэрэгтэй материалуудыг “Вашингтон пост” болон “Гардиан” сонинд илчилсэн юм. Тэрбээр Москвагийн Шереметьево онгоцны буудлын транзит бүсэд сар гаруй амьдарч 8 сарын 1-нд Орос улсаас нэг жилийн түр орогнол авсан юм. ҮАБА-ийн уламжилж байгаагаар, сэтгүүлчдэд нийт 200 мянган нууц материал очсон байж болзошгүй аж.
Сноуден Орос улсад талархал илэрхийллээ | ||
Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.