Шууд Chart

Египетийн мөргөлдөөн ширүүснэ

2013-12-24 14:23:44

Албан тушаалаасаа хөөгдөж, террорист ажиллагааг удирдсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа Египетийн ерөнхиийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигч оюутнуудын жагсаалыг тус улсын цагдаа хуулийн хүчнийхэн тараахыг оролджээ.

 Кайр хотын Айн Шам их сургуулийн өмнө эхэлсэн оюутнуудын жагсаал батлан хамгаалахын яамны зүг хөдөлсөн тул  засгийн  газрын байранд хүрэхээс нь өмнө ийнхүү зогсоох арга хэмжээг авчээ.  
 
Ал Азхар их сургуулийн оюутнууд  Мухаммед Мурсиг хүчтэй дэмждэг төдийгүй  одоогийн эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулдаг боловч эрх баригчид үүнийг нь саатуулах, тасалдуулах арга хэмжээ авсаар байна.
 
Энэ удаад цагдаа хүчний байгууллагын төлөөлөгчдийн эсрэг мод чулуу шидсэн оюутнуудын жагсаалыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн гэсэн мэдээллийг өгчээ.
 
Ням гарагт Египетийн шүүх байгууллага шинээр батлагдсан жагсаал цуглааны тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр  улс төрийн идэвхтэн гурван ч залууг  хорих  шийтгэл ноогдуулах тогтоолыг баталжээ. 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Египетийн мөргөлдөөн ширүүснэ  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй