
Чингис хааны нам нэртэй улс төрийн нам улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүх 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд түтгэлзүүлжээ. Уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шалтгаан нь Улс төрийн намын тухай хуулийн:
6.1. Нам оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд “нам” гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэ.
6.2. Намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж, болон бусад намын нэртэй адил байхыг, түүнчлэн намыг хүний нэрээр нэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзжээ. Мөн үүнээс гадна намын дүрэм хуульд харшилсан заалттай, намын гишүүдийн тоо хуульд заасан хэмжээнд хүрээгүй, нам байгуулах хурлын ажиллагаа зөрчилтэй зэрэг байдал нь уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болжээ.
Чингис хааны намыг бүртгэхээс татгалзжээ | ||
Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.